- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2022-05-12
Манай улс энэ жил 340497,3 мянган га талбайд 22 сортын 54479,6 тн үрээр улаан буудай тариалахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар тариалах үрийн 55 хувь нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан байна.
УНХТГ болон ТЭДСАА–д нөөцөлсөн 12 сортын 15722.6 тн улаан буудайн үр 100% шинжилгээнд хамрагдсан.
Хаврын тариалалт эхэлж буй энэ үед тариаланчдад дараах зөвлөгөөг хүргүүлж байна.
1.Тариаланч тариалангийн талбайн сүрэл, хаягдлыг шатаахгүй байх;
2.Хөрсөө лабораторийн шинжилгээнд хамруулсан байх;
3.Үрээ шинжилгээнд хамруулж баталгаажуулсан байх;
4.Тариалах үр нь Монгол Улсын MNS 0246:2010 (Үрийн буудай. Сортын болон үрийн чанар.Ерөнхий шаардлага) стандартын шаардлагад нийцсэн байх;
5.Таримлын үрийг зориулалтын бодисоор зохих тунгаар ариутгаж, нарлуулж тариалах;
6.Зар сурталчилгаагаар гарал үүсэлгүй хаана шинжилсэн, насжилт, сорт нь тодорхой биш таримлын үр худалдан авахгүй байх;
7.Үр ариутгалын бодисыг зөв сонгох, заавал Ургамал хамгааллын хүрээлэнд туршигдсан бодисыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс худалдан авах;
8.Ургамал хамгааллын бодис, бордоог сонгохдоо аль улс оронд үйлдвэрлэсэн эсэх, импортлож, үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийн судалгаа, үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон дуусах хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар харах, холбогдох зааврыг дагалдуулан авах;
9.Үр ариутгалын бодисын сав баглаа боодлыг малчин өрх, иргэдэд өгөхгүй байх, хүнсэнд хэрэглэхгүй байх;
10.Тариалалтай холбоотой зөвлөгөө, зөвлөмжийг туршлагатай мэргэжлийн агрономичоос авах;
11.Тариалалтын түүхийн дэвтрийг заавал хөтлөх;
12.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч ажиллах;
талаар МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-с мэдээлж байна.
Эх сурвалж: http://inspection.gov.mn/new/?p=4874