- 2024-11-21
{{current_weather.dt | momentjs( atts.date )}}
{{current_weather.temp | temp}} °{{units}}
{{day.dt | momentjs(atts.date)}}
{{day.temp | temp}} °{{day.temp_min | temp}} °{{units}}
{{current_weather.temp | temp}} °
Humidity: {{current_weather.humidity}}%
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
{{current_weather.desc}}
{{day.dt | momentjs(atts.date)}}
{{day.temp | temp}}°
{{day.temp_min | temp}} °
- 2022-05-16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр ахлуулсан баг энэ сарын 16,17 ны өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүс нутагт ажиллаж байна.
Хүнсний хангамж-аюулгүй байдлын төлөө эх орондоо эрүүл хүнс тариалахыг уриалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон талт санаачилгын хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл, явцтай газар дээр нь танилцах, тариаланч, ногоочид, хүлэмж, зоорийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тэдний саналыг сонсох, хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж өгөөжийг нь хэдийн авч эхэлсэн сүүлийн үеийн технологитой танилцаж байна.
Төрөөс газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлж байгаа дэмжлэг, зээл, бодлогын шийдлүүд эх орны хөрсөнд эрүүл хүнс ургуулах, хүнсний хомсдолоос сэргийлэх, импортын хүнсгүй орон болоход ихээхэн түлхэц болж байгааг тариаланчид онцолж байна.
Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Бид хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, экспортлох бүрэн боломжтой. Үүний тулд ургуулж, үржүүлсэн эко хүнс, ногоогоо хадгалах зоорь зайлшгүй шаардлагатай. Дэвшилтэт технологи бүхий, мах, төмс, хүнсний ногооны механикжсан 10 гаруй агуулах байгаагийн нэг болох “Монголиан грийн фармер” ХХК-ийн агуулахтай танилцлаа.
Тус компани 25 мянган тоннын багтаамж бүхий агуулах барих зураг төслөө танилцууллаа. Ингэснээр 7000 хүний ажлын байр бий болно, ченжийн системийг хална, үнэ тогтворжино, ложистикийн зөв систем үүснэ гэх мэт ач холбогдолтойг хэллээ.