• 2024-10-07

~ ~ ~ ~ ~ ~ Ажлын удирдамж ~ ~ ~ ~ ~ ~

МТҮХ – ны Тэргүүлэгчид Төв Сэлэнгэ аймгийн сумдад ажиллаж, сумдын холбоог байгуулах, бэхжүүлэх 

Xугацаа: 2022 оны 06 сарын 08 

Xариуцаx ажилтaн: Ажлын алба   

Товч танилцуулга: 

МТҮХ – ны 5 дугаар чуулганы шийдвэрийн дагуу холбооны дүрмэнд өөрчлөлт орж сумдад холбооны салбар байгуулагдах болсонтой холбоотойгоор  ”Төв, Сэлэнгэ аймгийн сумдад ажиллаж, сумдын холбоог бэхжүүлэх ажил”-ыг Тэргүүлэгчдийн дунд эхлүүлж байна.  

Xөтөлбөр: 

  1. Тэргүүлэгчдийн төлөөлөл 5 хуваагдаж сумдад ажиллана.

Баг 1: Ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ ахлагчтай баг Төв аймгийн хойд сумуудаар,

Баг 2: Дэд Ерөнхийлөгч Х.Даваахүү ахлагчтай баг Сэлэнгэ аймгийн урд болон баруун сумуудаар, 

Баг 3:  Дэд Ерөнхийлөгч Б.Галхүү ахлагчтай баг Сэлэнгэ аймгийн хойд болон зүүн сумуудаар, 

Баг 4: Дэд Рөнхийлөгч Т.Төрмандах ахлагчтай баг Төв аймгийн баруун сумуудаар; 

Баг 5: Гүйцэтгэх захирал Б.Ундрах-Од ахлагчтай баг Төв аймгийн зүүн сумуудаар ажиллана. 

Сэлэнгэ, Төв аймгуудаар ажиллах багуудын ахлагч нар багийн гишүүдээ өөрсдөө томилон ажиллах эрхтэй ба сумдад ажиллахад Б.Мөнхтөр, Д.Нарантэмүүжин нар бүх талын дэмжлэг үзүүлнэ. (Сумдад тариаланчдад мэдээлэл хүргэх, очих цаг өдрийг нарийвчлан тохируулах гэх мэт)

Сумдад ажиллах хугацаа: 

Баг 1: 2022 оны 6 сарын .. –нээс … –ний өдрүүдэд 

Баг 2: 2022 оны 6 сарын .. –нээс … –ний өдрүүдэд

Баг 3:  2022 оны 6 сарын .. –нээс … –ний өдрүүдэд

Баг 4: 2022 оны 6 сарын .. –нээс … –ний өдрүүдэд

Баг 5: 2022 оны 6 сарын .. –нээс … –ний өдрүүдэд 

  1. Тэргүүлэгчид сумдад томилолтоор ажиллах явцад Ажлын албанаас боловсруулсан тариалалтын талбайн мэдээллийн судалгаанд тариаланчдыг хамруулах ба энэхүү судалгаа нь тариалалтын мнарийвчилсан мэдээлэл авч сателлитын дататай холбох тул үнэн зөв байх шаардлагатай. 
  1. Түлш авсан, буудалд хоносон е баримт бүхий тооцооны баримтуудыг Ажлын албанд авчирч өгч томилолтын зардлын тооцоо хийгдэнэ. 

Сумдад ажиллахад анхааруулга: Холбооны үйл ажиллагаанаас бусад зүйлийг сурталчлах, холбооны эрх ашгийг хөндөх, тариаланчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хэт дарамт үзүүлэх, архидан согтуурах.

Төв, Сэлэнгэ аймгийн сумдад ажиллах Тэргүүлэгчиддээ амжилт хүсье.

МТҮХ АЖЛЫН АЛБА