- 2024-11-21
{{current_weather.dt | momentjs( atts.date )}}
{{current_weather.temp | temp}} °{{units}}
{{day.dt | momentjs(atts.date)}}
{{day.temp | temp}} °{{day.temp_min | temp}} °{{units}}
{{current_weather.temp | temp}} °
Humidity: {{current_weather.humidity}}%
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
{{current_weather.desc}}
{{day.dt | momentjs(atts.date)}}
{{day.temp | temp}}°
{{day.temp_min | temp}} °
- 2022-06-16
Манай улсад 943 мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий 50 гаруй гурил үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлаас хамааралтай дэлхий нийтээр хүнсний хомсдолд орох эрсдэл үүссэн бэрх цагт манай гурил үйлдвэрлэгчид дотоодын гурилын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй БНХАУ-д улаанбуудайн гурилыг анх удаа экспортлохоор болсныг та бүхэн мэднэ.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хангай Миллс” ХХК-ийн “Хурх” брэндийн гурилын үйлдвэртэй танилцлаа. Ерөнхийлөгч “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, үр өгөөжийн талаар дотоодын хүнс үйлдвэрлэгчидтэй санал солилцож, тэдний оролцоо туйлын чухал гэдгийг санууллаа.
Тус компанийн Ерөнхий захирал Л.Ганбат “Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын гаалийн татварыг 70 хувь болгох нь зүйтэй. Мөн 5-10 жилийн хугацаатай, хүү багатай зээл олгох, хивгийн экспортын тээвэрлэлтэд анхаарах, дотоодод үйлдвэрлэсэн гурилыг дамжуулан борлуулахад НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөхөд дэмжлэг шаардлагатай” гэв.
“Хурх” үйлдвэр хоногт 120 тн улаанбуудай боловсруулах хучин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат үйлдвэр юм.
“Хангай Миллс” ХХК 2020 онд Монгол Улсад анх удаа улаанбуудайг бүхлээр нь чулуун тээрмээр тээрэмдэх үйлдвэрийн аргыг нэвтрүүлсэн онцлогтой. Нийт 6000 га эргэлтийн талбайтай. Хөрсөө салхины элэгдлээс хамгаалах зорилгоор 5 км газарт 10 мянган мод тарьж, ойн зурвас байгуулан, 120 км урт газрыг бүрэн хашаажуулжээ. Ингэснээр хөрс гадны амьтан, хүний нөлөөгөөр бохирдох, хөрсний элэгдлээс сэргийлэх, эрүүл цэвэр хүнс үйлдвэрлэх боломж бүрдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯамны сайд Загджавын Мэндсайхан