- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2020-03-16
/ Ихэнх хугацаанд нийт нутгаар дулаан, говь талын нутгаар салхи ихтэй байна. /
Хур тунадас: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 20-нд зарим газраар хур тунадас орно.
Салхи: Салхи ихэнх хугацаанд 6-11м/с, 17, 19-нд ихэнх нутгаар, 18, 20-нд говь зүүн аймгуудын нутгаар, 21,22-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд дулаарч, Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1градус дулаанаас 4 градус хүйтэн , Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days