• 2024-05-08

/ Ихэнх хугацаанд дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр халуун байна./

Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр  зуур ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх төлөвтэй. 18, 19, 23-нд зүүн аймгуудын нутгаар, 20, 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүснэ.