Булган аймаг 56 мянган тонн Улаанбуудай хурааж авахаар төлөвлөж байна
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Булган аймагт ажиллалаа. 2019 онд улсын хэмжээгээр нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Ургац хураалтын ажил орон даяар эхэлж өнөөдрийн байдлаар тариа хураалт 20 гаруй, хүнсний ногоо хураалт 40 гаруй хувьтай явагдаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Булган аймагт ажиллаж ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан юм. Булган аймгийн газрын
Малын ногоон тэжээл тариалах, даршлах тэргүүн туршлага нэвтрүүллээ
Швейцарын хөгжлийн агентлаг, Ногоон- Алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухаанын ололтыг нэвтрүүлэх төв 2019 онд Төв аймгийн Сүмбэр, Борнуур суманд малын ногоон тэжээл, царгас тариалах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүсэд эрчимжсэн аж ахуй эрхэлж буй малчид хамтран ногоон тэжээл тариалснаар өөрсдөө тэжээлээ үйлдвэрлэн, худалдан авах тэжээлийн зардлаа бууруулж
Тариаланчдад 36 ширхэг үр тариа хураах комбайн хүлээлгэн өгөв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв. Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Энэхүү техник
Улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг нэмэгдүүллээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллалаа Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц
“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болно
Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ 9-р сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа болно
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 9-р сарын 25-30-ны өдөр “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулна. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос хамтран энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдааны
Т.Баярхүү | “Атрын шим” ХХК-ийн агрономич
Монгол улсад Атар газрыг эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойд зориулан Монголын Тариаланчдын Үндэсний Холбооноос үзүүлж байна. SHOW MORE